Та хэзээ хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлсэн бэ?

Аз жаргал гэгч биднээс хол зүйл биш ээ. Өнөөдөр амьд мэнд, алдаж онож яваа минь ч аз жаргал юм. Гэртээ очиход өмнөөс угтах үрсийн инээд, ханийн хайр халамж, эцэг эхийн халуун сэтгэлийг мэдрэх… Энгийн жирийн энэ бүхэн аз жаргалын нэгээхэн хэсэг, амьдралын нандин хэлхээсүүд билээ.

Гэхдээ танаас асууя. 

  • Танд ямар нэгэн зовуурь, хууч өвчин бий юу?
  • Хамгийн сүүлд хэзээ эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж, эмнэлэгт үзүүлсэн бэ? 
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж чадаж байна уу? 
  • Боломжийн үнэтэй ч найдвартай эмнэлэг мэдэх үү?

Та, арай өвдөж байгаа ч гэсэн “гайгүй байлгүй дээ”, “Энэ ажлыг дуусгаад л үзүүлье” гэх мэт элдэв шалтаг тоочиж өөрийгөө үзүүлж оношлуулахаа хойш тавьсаар яваа юм биш биз? 

Тэгвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг цоо шинэ шатанд гаргах зорилготой, үйлчлүүлэгчээ эрхэмлэсэн нэгэн эмнэлэг нээлтээ хийснийг танд дуулгая. Энэ бол "Улаанбаатар медика" эмнэлэг юм. 

 

Энэхүү эмнэлэг нь гэмтэл-согог засал, эмэгтэйчүүд, бүх төрлийн дуран оношилгоо, хорт хавдрын эрт илрүүлэг гэх мэт цогц үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор хотын шинэ суурьшлын бүс хэмээгдэж буй Яармагт байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байна. Ингэснээр Яармагийн бүсийнхэнд ойртож, эмнэлгийн чанартай үйлчилгээг эрж буй иргэд хотын төвийн түгжрэлээс ангижрах боломжийг олгосон гэдгээрээ онцлог.

"Улаанбаатар медика" эмнэлэг нь дээрх чиглэлүүдээр олон улсын стандартын дагуу, орчин үеийн техник технологийг ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэхээр зорин ажиллаж байна. 

Хэдийгээр шинэхэн байгуулагдсан ч гэсэн тэргүүлэх зэргийн туршлагатай эмч нараар баг хамт олноо бүрдүүлж түгээмэл тохиолддог өвчлөлтүүд дээр төвлөрч үзлэг, эмчилгээг чанартай хийж байна. Тухайлбал дотор, зүрх судас, гэмтэл согог, эмэгтэйчүүдийн бүх төрлийн үзлэг, эмчилгээ, хавдрын үзлэг, лаборатори, дүрс оношилгоо, сэргээн засах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж буй.

зураг
 

"Улаанбаатар медика" эмнэлэг нь хамгийн орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ онцлог. 

Анхны үйлчлүүлэгчдээ аль хэдийнээ авч эхэлсэн аж. Үйлчлүүлэгчдээс тус эмнэлгийн  үйлчилгээний талаар тодруулахад тав тухтай орчинд үйлчлүүлж оношлуулж шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх гээд нэг дор цогц үйлчилгээг авсандаа сэтгэл хангалуун байгаагаа ярьсан юм. 

Хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдаргүй ирээдүйг бүтээхэд хувь хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын зөв хэв маяг хамгаас чухал. Ялангуяа эрт илрүүлэг буюу урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь хавдраас сэргийлэх хамгийн гол хүчин зүйл гэдгийг тус эмнэлгийн эмч нар ийнхүү онцолж байна.

Боломжийн үнээр чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна

"Улаанбаатар медика" эмнэлгийн гүйцэтгэх захирал С.Цэгцбаяр:

“Монголчууд бид цөөхүүлээ. Гэвч харамсалтай нь эмэгтэйчүүдийн болон элэгний өвчлөл, ходоодны хорт хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын тоогоороо  дэлхийд тэргүүлж байна. Хорт хавдраар өвчилсөн иргэдийг судлаад үзэхээр голдуу хожуу шатанд оношлогдсон байдаг. Тэр хэрээрээ асуудал үүсэж, өрх гэртээ санхүүгийн асар их ачаалал ирдэг тул иргэдэд аль болох эрт үзлэг оношлогоонд хамрагдахыг зөвлөнө. Улсаас энэ тал дээр анхаарч урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, багц үйлчилгээ гаргасан нь сайн хэрэг.  Манай эмнэлгийн хувьд хувийн эмнэлэг боловч хорт хавдрын эсрэг энэхүү аянд ийнхүү нэгдлээ. Аль болох олон иргэнийг урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулж, нэг өдрийн өмнө ч гэсэн оношлуулж, эмчлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Боломжийн үнээр чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх нь бидний гол зорилго. 

Ураг өсөлтгүй болох, зулбах шалтгааны 70 хувь нь үтрээний үрэвсэлтэй холбоотой.

зураг
 

Улаанбаатар медика эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Клиникийн профессор Ж.Сарангэрэл:

"Өнгөрсөн онд гэхэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдах ёстой эмэгтэйчүүдийн дөнгөж 26 хувь нь хамрагдсан гэсэн тоо гарчээ. Энэ тоог харьцуулаад үзвэл дөнгөж Африкийн орнуудтай ойролцоо үзүүлэлт гарсныг хараад маш их харамссан. Эмэгтэйчүүддээ хандаж өөртөө хайртай байгаарай, ямар ч завгүй байлаа ч гэсэн эмнэлэгт үзүүлээрэй, эмчлүүлээрэй гэж хэлмээр санагддаг. Ялангуяа 40-өөс дээш насанд тогтмол үзлэг шинжилгээнд орох ёстой. Эсийн шинжилгээг тогтмол хийлгэж, жилдээ дор хаяж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, эхонд харуулах ёстой. Охид бүсгүйчүүдийн дунд гэхэд үтрээний үрэвсэл эрс ихэсчихлээ. Сүүлийн үед байнга тохиолдож байгаа нь ураг өсөлтгүй болох, зулбалтын шалтгааны 70 хувь нь үрэвсэлтэй холбоотой. Үтрээний үрэвсэл үүсгэдэг 200 гаруй төрлийн үүсгэгч бий. Тус бүр шалтгаантай. Ер нь  үсчин, гоо сайханд орохдоо цаг төлөвлөдөг шиг эмэгтэйчүүдийн үзлэгт заавал цаг гаргаж үзүүлж сурснаар та өөрийгөө олон эрсдэлээс хамгаалдаг юм шүү. Охидынхоо эрүүл мэндэд ч багаас нь анхаарч сурмаар байна. Манайд охидыг зөвхөн охидын эмч л үзэх ёстой гэсэн буруу ойлголт бий. Уг нь адилхан л үзүүлж байх ёстой. Жишээ нь охин хүүхэд цагаан хорхойтчихдог шүү дээ. Гэтэл цагаан хорхойтой байна гэдэг үтрээ нь үрэвсэлтэй л байна гэсэн үг."

"Сэргээн засах эмчилгээ хамгийн үр дүнтэй, гэхдээ бүү цаг алдаарай"

зураг
 

Улаанбаатар медика эмнэлгийн сэргээн засахын эмч Н.Наранзул:

" Хүмүүс ямар нэгэн мэс засал, эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрчихлээ, асуудалгүй болчихлоо гэж эндүүрдэг. Жишээ нь өвдөгний үе солиулсан хүн шууд бүтэн үеэр өвдгөө нугалж, тэнийлгэх боломжгүй юм. Тиймээс сэргээн засах эмчилгээ хийлгэж байж өмнөх шигээ өвдөгний үеэ бүрэн нугалж, тэнийлгэдэг болно. Тархинд цус харвасан хүмүүс гэхэд эхний 2-3 сард багтаж нөхөн сэргээн эмчилгээ хийлгэх нь маш чухал. Энэ хугацаанд тархи, бие махбодын хоорондын булчингийн холбоог сэргээж өгснөөр тухайн хүний амьдралын чанарыг хамгийн боломжтой түвшинд аваачдаг. Сэргээн засах эмчилгээг ганцхан эмч хийдэггүй. Сэргээн засах эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, нийгмийн ажилтан, хоол зүйч, сувилагч нар гээд багаараа ажиллуулдаг. Тухайн хүний ямар чадвар илүү алдагдсан байна вэ гэдгээс хамаарч багаа бүрдүүлдэг. Гэмтэл авч гипсдүүлсэн хүмүүс гэхэд 1-2 сар гипстэй явсны дараа хатангиршаад ирдэг. Энэ үед хөдлөхгүйгээр булчинг агшаадаг энгийн дасгалууд заавал хийх ёстойг тэр бүр мэддэггүй. Сэргээн засах эмчилгээг нөхөн сэргээхтэй андуурдаг. Нөхөж байгаа зүйл огт биш боломжийн хэмжээнд сэргээж байгаа явдал юм. Чадвар алдагдалтай хүмүүст хийж буй хамгийн чухал эмчилгээ бол сэргээн засах эмчилгээ юм."

"Хөхний үзлэг оношилгооны хамгийн найдвартай арга бол хөхний эхо, дижитал рентген"

зураг
 

Улаанбаатар медика эмнэлгийн хавдар судлаач эмч Д.Саранзаяа:

"Олон улсад 40-өөс дээш хувьтай хөхний хавдрыг I-II үе шатанд хөхний маммографиар оношилдог. Харамсалтай нь манай улсад эмнэл зүйн (тэмтэрч үзэх) үзлэг дээр тулгуурлаж урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Энэ нь үр дүн муутай. Хавдрыг илрүүлэх мэдрэг чанарын хувьд нэг хувьтай гэж үздэг. Үнэндээ тэмтэрснээр дөнгөж эхэлж байгаа хавдрыг мэдэх боломжгүй шүү дээ. Тийм ч учраас манай улсад хөхний хорт хавдрын 57-58 хувь нь хожуу үедээ оношлогддог гэсэн харамсалтай тоо баримт байна. Хөхний үзлэг оношилгоо дүрс оношилгооны шинжилгээтэй клиник үзлэг хамгийн үр дүнтэй. Гэсэн хэдий ч ХСҮТ-өөс бусад аймаг, дүүргийн эмнэлэгт тэр бүр маммографийн шинжилгээний аппарат дутмаг. Харин  хувийн салбарт энэ төрлийн үзлэг оношилгоог хамгийн сүүлийн үеийн аппаратаар хийж эхэлснээр эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болж эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж олдож байна."

 

✔ULAABAATAR MEDICA clinic-тэй холбогдох бол  энд← дарна уу

 

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Пүрэв: 08:00 -16:30

Баасан: 08:00 -15:00

Бямба: 09:00 -14:00

Ням: Aмарна. ХУД, 4-р хороо, Яармаг Сакура сургуулын зүүн талд Bizacci center 5 давхар

 

https://www.facebook.com/Ulaanbaatarmedicaclinic