Бидний тухай

Бидний тухай

Ди Си Групп интернэйшнл ХХК нь 2016 онд эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхээ авч үйл ажиллагаагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн болон европын холбооны улсуудад тэргүүлж буй эмчилгээний арга, технологийг судлан улсдаа нутагшуулах, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээгээр тус салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, эмч, мэргэжилтнүүдийг арьс, гоо засал, пластик мэс заслын чиглэлээр олон улсын хурал, конфресст хамруулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулах зэрэг нийгэмд чиглэсэн арга хэмжээг шат дараалсан зохион байгуулж ирсэн юм.

Өдгөө тус групп нь арьс, гоо засал, гоо сайхны мэс заслын эмнэлэг, үсний оношилгоо, эмчилгээний төв, гэмтэл согог, нөхөн сэргээх, эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх мэт 4 салбар эмнэлэг, эм ханган нийлүүлэх төв зэрэг 3 охин компанитай, 80 гаруй эмч ажилтантайгаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болох зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна

САЛБАР КОМПАНИ

АЖИЛТНЫ ТОО

БҮТЭЭГДЭХҮҮН

ХЭРЭГЛЭГЧ
DCGROUP
Бизнесийн чиглэл

Салбар компаниуд, клиник эмнэлэгүүдийн танилцуулга мэдээлэлтэй танилцана уу

ХАМТРАГЧ БАЙГУУЛАГУУД